Wednesday, September 14, 2011

аавдаа би хайртай

өнөөдөр миний аавын төрсөн өдөр

та нар итгэхкү л дээ
би наанаа нээх шоу нтр гээд байгаамшиг мөртлөө цаанаа бол их гэнэн зөөлөн сэтгэлтэй хүн ш дээ
зовон амсаж үзсэн туулсан гэхдээ тэглээ гээд хүн болгонд яриад гомдлоод байдаггүйн
аав маань 2006 онд яг миний төрсөн өдрөөр 1-р эмнэлэгт нас барсан.......
би яг дэргэд нь хараад зогсож байсан
тэрнээс хойш би ганц өдөрт уйлж чадаагүй
ээж маань зүрх нь өвддөг болохоор ухаан алдаж унах гээд байсын
49 хоног нь дуусаад ээж ажилдаа орохдоо
-миний охин одоо намайг байхкүд сайн уйлж аваарай тэгэхкү бол болохкү шүү гэж хэлсэн
тэгээд би 2 хоног гомдлоо гартал уйлж байсан даа
би чинь багаасаа л аавтайгаа 2-уулхнаа шахуу амьдарсан хүн ш дээ
ээж байнга ийш тийшээ явдаг ажилтай
ах намайг 5-р ангид орсноос хойш тусдаа амьдарсан
тэгээл нохой би аав бид 3 л амьдардаг байсын
аавдаа их ч эрхэлж их ч гомдоож байсан даа
аавыгаа өнгөрсөн цагаас хойш би төрсөн өдрөө тэмдэглэдгүй байсын
харин энэ жил ээж
-миний охин энэ жил төрсөн өдрөө заавал тэмдэглээрэй одоо 5 жил өнгөрчлөө мартах хэрэгтэй гэсэн тэгээл би бүтэн 7 хоног шахуу үхтлээ уусан даа

манай хамаатны нэг үеэл охин маань аавтай нэг өдөр төрсөн тэгээд аавыг өнгөрснөөс хойш жил болгон ээжид аавын төрсөн өдрөөр бэлэг аваад очдог байсын
энэ жил би хүүхэд баярлуулмаар байна гэсэн чинь ээж
-чи тэр үеэлээ баярлуулчихаа тэгэхэд болно гэсийн
тэгээд өглөө гэрээс гараад дэлгүүр орсон чинь хөөрхөн 3 хүүхэд зогсжаахаар нь чихэр авч өглөө
ажил дээрээ ирээд хамаатныхаа үеэлрүү нэгж авч явуулаад /тэр оюутан/
тэгсэн чинь баярлаад залгаад бүр бөөн баяр
тэгхээр нь чи надаа дансаа өгчих би уг нь чамтай хоолонд орий гэж бодсон чи завгүйн бол эгч нь дансанд чинь хэдэн төгрөг хийчий чи хоолонд орчихоорой гэсэн чинь гүйээ яахын зөндөө нэгж явуулчаад тэгж байхаар би амралтын өдрөөр танайд очиж чамтай хоний гэнээ тэг л гэлээ
тэгсэн сая мессежеер дансны дугаараа явуулчиж хэхэ

за тэгээд өнөөдрийн хувьд ажил дээр орж гарсан хүүхдүүдийг баярлуулий гэж боджийн
бас орой эртхэн тараад хариад сайхан зул өргөнөө /би зул өргөх их дуртай/
өглөө гарахдаа аавынхаа зурагны өмнө шинэ цай чанаад дээжийг нь тавиад нарандаа сүү өргөчөөд ирсэн
би ер нь их шүтлэгтэй ч гэхиймүү хэнээтэй ч гэхиймүү тийм ш дээ
7бурхан одоо их шүтнэ залбирна
шинийн 2-ны саранд гэртээ байх юм бол сүү өргөөд хүслээ шивнэнэ их шүтлэгтэйн байнаа

гэхдээ бүсгүйчүүдээ 7 бурхан од үнэхээр эмэгтэй хүний хүслийг сонсдог гэсэн
ээж орой болгон 7 бурхан одонд намайг сайн ханьтай болоосой гэж бодож сүү өргөдийн
ээжийн тэр хүслээр би аав шигээ сайн ханьтай учрах байхаа

4 comments:

  1. Uilax shaxlaa. 7 burxan ynen shyy.

    ReplyDelete
  2. би өөрөө энэ бээгийг бичжаахдаа уйлах гээд байсымчинь
    харин үнэн гэсээн манай ээж бас мундаг шүтийшдээ

    ReplyDelete
  3. Chinii bichlegiig unshaad yg nadadtai adilhan bsan bhda gj bodjiinoo.Zugeer bichij bgaa mortloo l uilmaar sanagdah ter dawchidmal medremj

    ReplyDelete
  4. тэх хэцүү шүү
    заримдаа бүр өөрийн эрхгүй нулимс асгарчдымаа
    яджаахад би их уйламхай
    тэгээд бас их гомдомтгой
    яагаад ингэж байгаан бэ гэж бодоод хувь заяандаа гомдоод нэг мэдэхэд зөндөө уйлчихсан байдын

    ReplyDelete

сээгий бичээрээ хүмсүүдээ би ганцаараа л бичээд байхын