Wednesday, January 25, 2012

онигоо

нэг зав гарсных жоохон сумарчий май онигоо умш






1.Нэг гуйлгачин бурханы хөшөөний өмнө суугаад өдөр бүр:
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг гэнэ. Нэг сар, хоёр сар... нэг жил...
Тэгсэн нөгөө бурханы хөшөө нэг өдөр амь ороод:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа... гэжээ.
2. Вовка, миний хүү аавтайгаа юу хийж байв, хэмээн ээж нь асуув.
-Аав бид хоёр өдөр болгон нуурны гол хүртэл завиар яваад би эрэг рүү сэлж ирдэг байсан…
-Ээ бурхан минь, тэр чинь маш том нуур шүү дээ.
-Сэлэх нь ч гайгүй ээ, харин шуудайнаас гарах л гэж жаахан зовдог байсан
3.Найзууд сайхан наргиж байна. Тэгтэл нь нэг нь уйтгарлан сууна
-Чи яагаа вэ? Юундаа гуниад байгаа юм бэ? сэтгэлээрээ сайхан бай л даа гэхэд нь
-Найзуудаа миний эхнэр ДОХ тусчихжээ… …За за, тоглосон юм аа. Ингэхэд та нар яагаад бvгд улайгаад хачин болчихов оо. Гоё бай л даа гэв.
4.Гурван залуу хөдөлж байгаа галт тэрэгний ардаас гүйнэ. Хоёр нь амжиж ортол, нэг нь тас тас инээсээр вокзал дээр хоцров. Үүнийг харсан вокзалын ажилтан ихэд гайхан:
-Та чинь галт тэрэгнээсээ хоцроод, найз нараасаа салчихаад юундаа инээгээд байгаа юм бэ? гэвэл нөгөөх нь:
-Энэ хоёр мал чинь намайг гаргаж өгөх гэж ирсэн юм байхгүй юу гэсэн гэдэг.
5.Хэрэв худлаа ярьвал шууд газар дээрээ үхдэг толь байж гэнэ. Эхний хүүхэн өмнө нь суугаад нүүрээ будангаа "Би ер нь боддог, яагаад би бүх хөрөнгөө ядууст өгч болохгүй бол гэж..." гэж хэлээд газар дээрээ шууд үхчихэв. 2 дахь нь бас суугаад "Би ер нь боддог, би бусад бүх хүмүүсийг яг л өөр шигээ хайрладаг байтал..." гэж хэлээд бас л үхчихэв. Хамгийн сүүлд чукча суугаад "Би ер нь боддог..." гэж хэлээд үхчихэв гэнэ.
6.Нэг залуугийн эрхтэн нь 50 см байж л дээ тээд бурхан дээр очоод жаахан багасгаж өгөөч энэ арай дэндэнээ гэж. Бурхан хойд худгийн мэлхий дээр очоод vгvй гээд хэлvvлчих тэгвэл 10 см багасна гэв. Залуу мэлхий дээр очоод:
- Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
- Yгvй , 40 см болов
- Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
- Yгvй, 30 см болов
За одоо нэг vгvй гэчихвэл болно доо гэж бодоод:
- Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
- Yгvй, vгvй, vгvй гээд байхад яах гээд байгаа юм vгvй за.
7.Залуу хархvv гудамд танилцсан бvсгvйг гэртээ цай ууя гэв. Бvсгvй:
-Би хvсэхгvй байна. Ийм хариу сонссон ч залуу ятгасаар байгаад зєвшєєрvvлэв. Тэр хоёрын явах замдаа эмийн сангийн хажуугаар єнгєрєхєд бvсгvй:
-Эмийн сангаар ороодхоё гэв. Залуу:
-Яах гэж
-Цай уухдаа хэрэглэх юмаа авахгvй юм уу?
8.Би чамд хайртай 2:
...Золбоо чи бол миний охин гэдгийг л хэлэх гэсэн юм...
-Үгүй ээ, надад аав байхгүй. ...харанхуй шөнө согтуу хүмүүс хаалга тогшиход ээж минь л хаалганы дэргэд зогсож байдаг байсан... та тэгэхэд хаана байсан юм бэ?
-Харин аав нь хаалга тогшиж байсымааа.. =)
9.Хєрш хоёр уулзав.
-Май Болдоо, 1000 тєгрєг. Цонхны хєшиг худалдаж аваарай. Орой болгон танай эхнэрийн нvцэглэхийг харах нь ядаргаатай юм.
-Май Балдаан, 100000 тєгрєг. Чи дуран худалдаж аваарай. Чухам хэний эхнэр нvцэглэж байна гэдгийг сайн хараарай
10.Монгол оюутнууд Гvржид очиж дадлага хийхдээ наймаачин гvржvvдтэй танилцжээ. Монгол оюутнууд дандаа нэг цоо шинэ улаан аравт гаргаад байж. Энэ нь гvржvvдэд их таалагджээ. Буцахын ємнєх єдєр наргицгааж байтал гvржvvдийн нэг нь:
-Та нар яагаад дандаа 10-тын дэвсгэрттэй явдаг юм бэ?
-Бид та нарт одоо vнэнээ хэлэе. Бид мєнгє хэвлэдэг нэг жижиг машин хийсэн юм. Одоохондоо зєвхєн 10-тын дэвсгэрт гаргаж байна гэжээ. Энэ яриа гvржvvдэд их таалагдаж тэд машиныг нь 1000 рублиэр худалдан авчээ. Монгол оюутнууд машиныг єгєхдєє 10-тын дэвсгэрт хэвлэж vзvvлээд:
-Єдєрт 10-аас илvvг гаргасны хэрэггvй. Хэрэв гарахгvй бол цаас, улаан будаг хийгээрэй гэж хэлээд явжээ. Гэтэл гvржvvдийн шунал нь хєдлєєд болсонгvй. 10-тын дэвсгэрт гаргадаг ийм гайхалтай машинтай боллоо. Тэнэг монголчууд гэж шоолж хєхрєлдєєд, мєнгє хэвлээд л дарс уугаад байж. гэтэл 20 ширхэг дэвсгэрт гаргаад машин таг зогсожээ. Цаас, будаг хийгээд ч дахин мєнгє гаргадаггvй. Задлаад vзвэл ердаа л 20 ширхэг аравт хийсэн хайрцаг байсан нь илэрчээ.
11.Саруулхан шєнє. Том жижиг хоёр хулгайч ганц бие эмэгтэйн хаалгыг эвдэн оров. Том нь:
-Дээрэмдэнэ чиг, хvчиндэнэ чиг
Жижиг нь:
-Зєвхєн л дээрэмдэе
-Дээрэмдэнэ чиг, хvчиндэнэ чиг
-Зєвхєн л дээрэмдэе
Ийнхvv маргалдаж байтал харанхуй булангаас:
-Хvvш! Жижигээ, чамаас ер нь хэн асуусан юм бэ? гэх эмэгтэй хvний дуу сонсогдов
12.Хавар ногоо цагаа дэлгэрэх vеэр гэрээсээ гарч зунжин архи айраг, найр наадам хэсээд намар гэртээ ирдэг долингор эр байжээ. Нэг намар ирэхдээ єрєєсєн нvдээ модонд сvлбvvлээд сохорчихсон гэртээ ирэхэд эхнэр нь
-Чи чинь одоо тэнэх мєрєєрєє тэнэхгvй бас нvд амаа сохолчихоод яаж яваа нь энэ вэ? гэж зэмлэхэд
-За, за юун олон юм ярьдаг юм. Ганц нvд ганц толгойд хаваасаг...
13.Нэгэн эмгэн хотын гудамжаар салхилж явжээ. Тэгтэл эмгэний урд явж байсан хєєрхєн охиныг хэсэг залуучууд:
-Хvvе -жомбого-оо гээд дуудаад байж гэнэ. Эмгэн бодсон нь:
-Одоо vед хєєрхєн охиныг -жомбого- гэж дууддаг болсон юм байх даа гээд харьжээ. Гэртээ ороод ач нартаа:
-Эмээ нь залуудаа -жомбого- явлаа гэж хуучилжээ
14.Монгол эр барууны хип хоп клубт очиж гэнэ. Түүний хөтөч нь:
-За тэр хараад байгаарай. Тансаг хүүхнүүдийн өгзөгийг хойноос нь эрхтнээрээ үрж бүжиглэх ийм өөр газар байхгүй.
-Байлгүй яахав ээ. Би Монголд автуусаар явах болгондоо...
15.Эмгэн шулмас далайн эрэг дээгүүр нисч явлаа. Тэгсэн нэг хүүхэн чармай нүцгэн хэвтэж байх юм. Шулам шүүрээ зогсоогоод "пээ чи чинь яасан ичдэггүй амьтан бэ? чармай нүцгэлчихээд" гэтэл хүүхэн тоосон ч шинжгүй "би нүцгэн хэвтээгүй эротик костютай байна" гэжээ. Шулам шулуухан нисч очоод тахиан хөлтэй байшингийнхаа дээвэр дээр шалдалж аваад хэвтээд өгөв. Удалгүй хажуугаар нь явж байсан Кашей "Чи чинь солиорчихоо юу? шалдан хэвтээд" гэтэл шулам "юу ярьж байгаан би эротик костюмтай хэвтэж байна" гэхэд хар цагаан дугай цаашаа явж байсан Кашей гэнэт эргэж хараад "Ядаж костюмаа индүүдчихгүй яасын" гэжээ
16.Шинэ орос загасчилж байна гэнэ. Утас нь цагаан алт, хөвүүр нь алмас эрдэнэ, усны гутал нь ягаан өнгөтэй, арван хуруундаа алтан бөгжтэй байх юм. Тэгтэл 10 гаруй кило жинтэй алтан загас барьчихаад тоосон шинжгүй буцаагаад тавьчихаж. Алтан загас эргэн хараад: -Хөөе, залуу нөгөө гурван хүсэл байхгүй юм уу? гэвэл цаадах нь: -Гарцаа байхгүй ш дээ хөгшөөн, хүслээ хэл хэл гэжээ.
17.-Өдөр нь намайг дарга тооцож байснаас нь бага орлого орууллаа гэж загнасан.
-Орой нь эхнэр хэрэгцээнээс нь бага мөнгө авчирж өглөө гэж эрүүний шөл уулгасан.
-Өглөө хармааны мөнгө бага өглөө гэж хүүхдүүд маань надад гомдсон.
-Одоо өөрийгөө дүүжлээд үхчихсэн хойно ч гэсэн чөтгөрүүд төлөвлөгөөнөөс хэтэрсэн хүн орж ирлээ, тогоонд багтахгүй гээд толгой эргэтэл загнаад байх юм
18.Нэгэн шинэ орос шүдний эмчийн өрєє рүү орж сандал дээр нь суугаад амаа ангайлаа. Шүднүүд нь бүгд очир алмаз суулгасан цагаан алт байх юм гэнэ.
-Таны аль шүд өвдөө вэ? Эмчлүүлэх үү, авахуулах уу?
-Эмчлүүлэх ч үгүй, авахуулах ч үгүй.
-Юу?
-Шүднүүдийг маань хулгайч авчих гээд байна. Дохиолол тавиулах гэсэн юм.
19.Хоёр нөхөр ярилцаж байна гэнэ:
-Яаж баян болох вэ
-Яахав нохойтой л сайн найзал
-Тэгээд?
-Тэгээд яахав дундаасаа ярьдаг нохой гаргаж зар.
20.Ганданд:
-Манай найзын бие нь тааруу, ямар ном уншуулъя даа…
-Алтанганжуур уншуулчихгүй юу.
-Ямар үнэтэй юм?
-10 мянган төгрөг.
-Yгүй ээ… юу… тэгтлээ дордоогүй байгаа л даа…
21.нэг залуу адуугаа эрж яваад оройтоод замын айлд хонохоор болжээ. Тэр айлд нь ээж охин 2 байжээ. Залууд ор засч өгөөд хэвтүүлэв. Залуу яаж зүгээр байхав охинийг нь тэгчих санаатай мөлхөв. Наагуур нь ээж нь унтаж байв. Ээжийнх нь дээгүүр нь эвтэйхэн гараад охинийх нь өвөрт орох гэсэн чинь ээж нь хөөе хүн алгасахгүй шүү гэж хэлжээ
22.Өөд болсон хоёр эрийн сvнс нөгөө ертөнцөд уулаж байна гэнэ.
-Чи яаж vхсэн бэ?
-Хөлдөөд. Харин чи
-Инээсээр байгаа элэг хөшөөд.
-Тийм юм бас байдгаа?
-Байлгvй яах вэ. Би нууц амрагийндаа байж байтал гэнэт нөхөр нь ороод ирдэг байгаа. Тэгсэн нууц амраг маань нөхөртөө хогийн сав өгөөд хог хаячихаад ир гээд буцаагаад гаргачихдаг байгаа. Нөхрийг нь хог хаях хооронд би гэдэг хvн хувцсаа өмсөөд сэм гараад явчихалгvй яах вэ. Тэгээд гэртээ ирсэн чинь vvдээр шагайв уу vгvй юу эхнэр маань намайг хог хаяад ир гээд буцаагаад гаргачихдаг байгаа. Би хог хаях гэж явснаа гэнэт бvгдийг ойлгоод хаалгаа бараг л эвдэх шахуу дайрч орж ирээд гэртээ нэгжлэг хийлээ. Хаа сайгvй vзсэн ч хэн ч байгаагvй. Дараа нь буйдан дээрээ тухлаад сууж байтал гэнэт инээд хvрээд. Тэгээд инээсээр байгаад vхчихсэн дээ.
-Тэнэг н**ш юм даа чи. Хөргөгчөө нээгээд vзсэн бол одоо хоёулаа амьд байж байхгvй юу?
23.Twilight бол Америкдаа л Учиртай гурван толгой юм. Ялгаа нь Юндэн нь оздог, Балган нь хаздаг, Нансалмаа нь дуртай дух. Харин Хоролмаа нь олонтой хоороороо мафи үүсгэцийн байна лээ ...................... гэж
24.Алтан медальт Бантан тэтгэвэрт гарлаа
Ажлын байрыг нь Ноншим булаан авлаа !!!
25.нэг гэлэнмаа хүүхэд төрүүлчихээд тэрийгээ яахаа мэдэхгүй явж байсан чинь нэг гэлэнмаа алцайчихсан унтаж байна гэнэ тэгэхээр нь дунд нь хийгээд явчихаж. нөгөө гэлэнмаа босож ирээд одоо бүр хуруундаа ч итгэх аргагүй болжээ гэж гэнэ.
26.Нэг эр дэлгүүрээс том боодолтой хөвөн, олон метр марль аваад кассанд бичүүлэхээр ирэв. Сониуч худалдагч асууна:
-Та ийм их хөвөн марлиар яах нь вэ?
-Эхнэртээ ариун цэврийн хэрэгсэл болгож авч байгаа юм.

-Бэлэн тампакс авахгүй яасан юм?
-Би өчигдөр эхнэрээ дэлгүүр орохоор нь ганц блок тамхи аваад ирээрэй гэсэн чинь ороодог дүнсэн тамхи метрийн цаастай авч өгсөн юм.....
27.Эхнэр нөхөр хоёр юм ярилцан сууна гэнэ. Нөхөр:
-Чи намайг нэгэн зэрэг баярлуулж, бас гомдоосон зүйл хэлж чадахгүй гэдэгт мөрийцсэн ч болж байна.
Эхнэр:
-Юу ч гэмээр юм бэ дээ, нууцгүй хэлэхэд чи байнаа сексийн хувьд ахаасаа хавьгүй илүү юм байна лээ шүү.
28.Эхнэр:
- Чи арай энэ булган пальтог надад насаар минь өмсүүлэх гээгүй биз дээ?
Нөхөр:
- Яагаад болохгүй гэж. Булганууд өөрсдөө насаараа өмсөөд болоод л байдаг биз дээ.
29.Нэг эр уйтгар царайлан байна. Түүнээс асууж:
- Чи яагаа вэ?
- Эхнэр маань тураах эмчилгээнд яваад…
- Тэгээд турсан уу?
- Турсан.
- Тэгээд?
- Тэгсэн өөр хүнд алдчихлаа.
30.Хотод насаараа амьдарсан нэг залуу найзуудын хамт агаар салхинд гарахаар машинтай явж байв. Хотоос гараад замдаа бие засах санаатай машинаас буутал ухаан алдан унав. Найзууд нь хэсэг сандарсны эцэст учрыг нь олж түүнийг машины яндангийн урд аваачин хэвтүүлж байгаад хэд хэд хаазлатал машины утааг үнэрлэсэн залуу нэг сайн уушиглаж аваад босоод иржээ.

2 comments:

  1. Oooo, ene odoo yajaagaan? nydnii xaraa shalgaj bgaam uu? unshky eee, za.

    ReplyDelete

сээгий бичээрээ хүмсүүдээ би ганцаараа л бичээд байхын